Nov 10, 2020

Сургалт зохион байгууллаа

Улаанбаатар. 2020 оны 11 дүгээр сарын 10-нд Монголын Геологийн Холбооны (МГХ) гишүүдэд зориулсан “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ Кодекс” сургалтыг АМЕП 2, Австрали, Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс хамтран зохион байгууллаа. Сургалтанд МГХ-ны Гүйцэтгэх захирал С. Лхагва-Очир, МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Одхүү, ТЕГ-ын харьяа Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н. Мөнхбилэг болон 21 геологич, мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтыг АМЕП хөтөлбөрөөс цаашид үргэлжлүүлэн, Монголын банкны холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхим, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

МОНВАЛ кодексийг геологи, эрдэс баялгийн ба бусад салбарынханд танилцуулах энэхүү сургалт нь Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №330 тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн баталсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Санал болгох