Feb 18, 2021

“Татварын үр нөлөөтэй хувь хэмжээ” судалгаа хийнэ

2017 онд Фрэйзэр Институтиэс гаргасан судалгаагаар Монгол улсад хөрөнгө оруулалт татахад хамгийн их саад болж буй хүчин зүйлийн эхний шалтгааныг улс төрийн тогтвортой бус байдал, хоёрт хуулийн тогтолцоо, гуравдугаарт татварын бодлого гэжээ.  АМЕП хөтөлбөр нь татварын үр нөлөөтэй хувь хэмжээг хөндлөнгийн зөвлөхөөр хийлгэх санал гаргасан. Энэ судалгаа нь эрдэс баялгийн салбарын өсөлтийг дэмжихэд зориулан,  татварын зохистой хувь хэмжээний загвар боловсруулах зорилготой. Мөрдөгдөж буй татварын хувь хэмжээ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, элэгдэл хорогдлын хэмжээ,  тухайн орны эрсдэл, эзэмшилийн зохицуулалт, дотоодод гарах зардал зэргийг тус судалгаа авч үзнэ. Энэ судалгаа нь Монгол улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас үүдэн гарах эдийн засийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг болно. Мөн Монгол улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд анхаарч буйг олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах юм.

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт: Энэхүү судалгааг бэлтгэн гаргалаа. Та бүхэн энд дарж, тайланг англи хувилбараар татаж үзэх боломжтой. 

Санал болгох