Хөрөнгийн үнэлгээ

Төслийн нэр:

Хөрөнгийн үнэлгээ

Санхүүжүүлэгч:

Australian Aid

Хэрэгжүүлэгч:

Adam Smith International

Хөрөнгийн үнэлгээ

АМЕП 1-ийн хүрээнд Эрдэс баялгийн хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт-тай танилцаж, МУ-ын эрдэс баялгийн хөрөнгийн үнэлгээний код боловсруулахад баримтлах удирдамж боловсруулсан. Эрдэс баялгийн хөрөнгийн үнэлгээний кодтой болсноор a) эрдэс баялгийн хөрөнгийг зөв, мөн олон улсад зөвшөөрөгдөх стандартаар үнэлэх, б) засгийн газар, уул уурхайн компаниуд үр дүнтэй зөвшилцөх, в) үнэлгээ хийдэг Монголын компаниуд илүү олон болж, Монгол улсдаа үйл ажиллагаа явуулж эхлэх давуу талтай.

2021 оны 8 дугаар сарын 24-нд оруулсан нэмэлт мэдээлэл:

Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний тайлан, МОНВАЛ кодексийн чиглэлээр дараах тайлан, илтгэл бэлтгэн гаргалаа.
1. Олон улсын хөрөнгийн үнэлгээний кодекс танилцуулах илтгэл Англи болон Монгол хэл дээр;
2. IMVAL Загвар болон Олон улсын кодын харьцуулалт Англи болон Монгол хэл дээр;
3. IMVAL Загвар Англи болон Монгол хэл дээр;
4. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний үндэсний кодекс нэвтрүүлэхтэй холбоотой эрх зүйн орчны судалгаа Монгол хэл дээр;
5. Монголын эрдэс баялгийн хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодекс.

Та бүхэн https://amep.mn/news-detail/16 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.
 

 

Төслийн видео

Төсөлүүд