Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Байгаль орчны аудит

2019 оны 12 дугаар сард батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлал (БОАЖ)-ын сайдын А/809 дүгээр тушаалаар  Монгол улсад байгаль орчны аудит хийж гүйцэтгэх ерөнхий зааврыг баталсан. Харин энэ зааврыг хэрэгжүүлэх арга аргачлал боловсруулж, сургалт явуулснаар  Монголын байгаль орчны аудиторууд ерөнхий зааврыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх боломжтой болох юм. Тиймээс БОАЖЯ, АМЕП хөтөлбөр хамтран, Байгаль орчны аудитын холбоо (БОАХ) байгаль орчны аудиторуудын мэргэшсэн байдлыг  гэрчилгээжүүлэх,  аудиторуудын мэдлэг, ур чадварын стандарт, ёс зүйн хэм хэмжээг тусгасан сургалтын модулиудыг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. БОАХ мөн хараат бус байдлаар, бие даан ажиллах, байгаль орчны аудиторуудад мэргэшсэн байдлыг баталгаажуулж гэрчилгээ олгох, компаниудын чанарын гүйцэтгэлийг батламжлахад  шаардагдах  бүтэц, удирдлага, зохион байгуулалт хийх шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Энэ төсөл нь Монгол улсад байгаль орчны аудитын үйл ажиллагааны чанар, стандартыг сайжруулах, хуулинд заасан шаардлагуудыг аудитын компани, аудиторууд биелүүлдэг болоход чухал ач холбогдолтой. Аудитын чанар, стандартыг тодорхой болгож, сайжруулснаар уул уурхайн компаниудын байгаль орчны менежментэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд байгаль орчны ерөнхий гүйцэтгэлийг  ахиулах боломжтой.  
Үйл ажиллагаа

Хөтөлбөрүүд