Jan 25, 2021

Дагалдах элементүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) -ийг  тооцоход хэрэглэдэг Монголын хууль тогтоомжид  олон улсын сайн  туршлагаас ялгаатай ойлгомжгүй зүйлс  байна. Монгол улсын Сангийн яам, Татварын ерөнхий газар нь экспортолж буй  хүдэр, баяжмал, эсвэл бүтээгдэхүүнд  агуулагдах бүх элементэд, тэр бүү хэл олон улсын практикт хаягдал гэж тооцогддог элемэнтэд   АМНАТ ногдуулах ёстой гэж үздэг. Тухайлбал, зэсийн баяжмалд татвар ногдуулахдаа тухайн баяжмалд агуулагдах зэснээс гадна олон улсын практикт торгууль ногдуулдаг  бусад дагалдах элементэд АМНАТ тооцож байна. Харин олон улсын практикт хүдэрт, баяжмалыг хайлуулсаны дараа ялгаж авдаг  үндсэн элементийн тоо хэмжээнд суурилж АМНАТ тооцох ба бусад элементийг цаашид ялгаж авахад эдийн засгийн хувьд ашигтай байвал тэдгээрийн үнэлгээг нэмэгдүүлж, АМНАТ тооцдог (жишээ нь алт бол  “бонус”, төмөр бол “торгууль” гэж тооцдог). Мөн олон улсад ихэнх тохиолдолд хайлуулах, цэвэршүүлэх зардлыг АМНАТ ногдуулах үнэлгээнээс  хасаж тооцдог бол Монгол улсад энэ горим үйлчлэхгүй байна.
 
Эрх зүйн механизм тодорхойгүй, хууль журмыг төрийн байгууллага өөр өөрсдийнхөөрөө тайлбарлан хэрэглэж байгаа нь  уул уурхайн компаниудад хүндрэл учирч байгааг УУХҮЯ сайн мэдэж байна. Тиймээс Сангийн яам (СЯ), Татварын ерөнхий газар (ТЕГ), Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр УУХҮЯ ашигт малтмалын баяжмалд агуулагдах дагалдах элементүүдэд ногдуулах АМНАТ-тэй холбоотой журам, заавруудыг шинэчлэн боловсруулах зорилго тавин ажиллаж байна.

АМЕП 2 хөтөлбөр УУХҮЯ, ажлын хэсгийг дэмжин ажиллана. Ингэхдээ баяжмалд агуулагдах дагалдах элементэд АМНАТ  ногдуулах олон улсын сайн  туршлага, эрх зүйн зохицуулалтыг Монгол улсынхтай харьцуулан судлах мэргэжилтэнг тодорхойлох, дагалдах элементүүдтэй холбогдуулан  АМНАТ  ногдуулах арга зүй, удирдамжийг шинэчлэх заавар зөвлөмж боловсруулна. Мөн Монгол, Австралийн Сангийн яамны мэргэжилтнүүдийг холбож, АМНАТ тооцох, хэрэгжүүлэх аргачлал, Австралийн туршлага судлах цахим уулзалтууд зохион байгуулна. Энэ төсөл нь Монгол улсын ашигт малтмалын АМНАТ тооцох хуулиудад буй зөрүүтэй заалтуудыг засч сайжруулах, УУХҮЯ, СЯ, ТЕГ-ын мэргэжилтнүүд УУХҮЯ-тай ижил, нэгдсэн ойлголттой болоход нь чухал ач холбогдолтой.

Санал болгох