Sep 22, 2022

Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн

Есдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Степпе Арена спорт цогцолборт зохиогдсон уул уурхайн үзэсгэлэнд АМЕП 2 бусад Австралийн хөтөлбөр, байгууллагын хамт оролцлоо. Гурван өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн арга хэмжээгээр АМЕП 2 хөтөлбөрийн хамт олон эрдэс баялгийн салбар болон олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрөө танилцуулсан. Үзэсгэлэнгийн эхний өдөр Австралийн павилионд Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кэйти Смит зочилсон.
Мөн АМЕП 2 хөтөлбөрийн асуултуудад зөв хариулсан зочид, тэдний дунд Эрдэнэт УҮГ-ын мэргэжилтэн Б.Тамир АМЕП 2 хөтөлбөрийн аяга бэлгэнд авлаа.
Mongolia Mining 2022 уул уурхайн долоо хоног олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаар эхэлж, "Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн"-гээр үргэлжилсэн юм.

Санал болгох