Sep 11, 2020

Нүүрсний давхаргын метан хийн харьцуулсан судалгаа

Улаанбаатар. АМЕП 2 төслийн хуулийн зөвлөх Э. Ганбат “Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”-гаа Монголын нүүрсний ассоциаци, Монголын нүүрсний давхаргын метан хийн холбоо болон салбарын төлөөлөгчдөд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцууллаа. Та бүхэн түүний илтгэлийг энд дарж, үзэх боломжтой.
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП 2 төсөл нь УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрлэл, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг танилцуулж, зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна.

Санал болгох